Хайлт

Заавар

Төхөөрөмж тус бүрт 2 арга үзүүлж байна. 

IOS систем (Iphone, Ipad)

Арга 1:

iPhone Settings > Cellular цэсээр ороход Add eSIM (эсвэл Add cellular plan) гэсэн сонголт байвал eSIM дэмжинэ гэсэн үг. iPhone XS, iPhone XS Max, iPhone XR болон түүнээс хойших ихэнх загварууд дэмждэг.

Арга 2:

Android системтэй төхөөрөмжүүд (Samsung буюу android төхөөрөмжүүд)

Арга 1:

Settings > Connections-SIM card manager гэсэн цэсэнд Add mobile plan гэсэн цэс идэвхитэй байвал дэмжинэ. S20, 21, 22, Note 20 Fold, Flip-ийн сүүлийн загваруудаас зарим нь дэмждэг. Ихэнх нь дэмждэггүй тул сайн шалгана уу

Арга 2:

Гар утасны дуудлага хийх хэсэгт *#06# оруулах. EID********* гарч ирвэл таны утас дэмжинэ.


Анхаарах зүйлс 

- eSIM-г та WiFi бүхий орчинд уншуулахыг анхаарна уу. Та аялал эхлэхээс өмнө QR code-oo Монголд уншуулж СИМ-ээ суулгаж бэлдэх боломжтой.

- Тухайн аялах улсдаа очоод шинэ суулгасан СИМ-ээс интернет авах болон Data Roaming гэсэн тохиргоог (ON болгож) асааснаар интернет ажиллаж эхлэнэ.

- Гар утас хамгийн ихдээ 2 SIM ажилдаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраах. Жич: Суулгасны дараа өөрийн нэг SIM-ээ буцааж асааж болно.

- eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой бөгөөд дахин өөр утсанд суухгүй. 

- Гадаадад очоод тодруулах зүйл гарах магадлалтай байдаг тул манай хэрэглэгчийн зөвлөх 90088000 дугаар бүхий Wechat болон Viber-г бүртгэн авч явахыг зөвлөж байна.

Суулгах заавар

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ data болон data roaming-г нээсний дараа интернэт идэвхижинэ. /таны бусад СИМ хамаагүй/

iPhone:

Аялалын дата SIM-ний QR уншуулахаас өмнө бусад SIM картуудаа түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно.

1. QR Код уншуулах. /eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдгийг анхаарна уу/

-Settings->Cellular->Add eSIM утасны камераар QR уншуулах. /IOS17-с өмнөх хувилбарууд зөвхөн камер ашиглаж QR ушндаг/

/Зарим тохиолдолд eSim Cannot Be Added гэж гарч ирэх бөгөөд ингэсэн тохиолдолд утсаа унтрааж асаагааж дахин оролдоно уу. Хэрэв дээрхи үйлдэлийг хийсэн ч дахин тус алдаа гарвал eSim таны утсанд аль хэдийн суусан байх магадлалтай тул та утасныхаа SIM-ний жагсаалтыг шалгана уу/

2. Дата роуминг асаах:

-Settings->Cellular->Манай SIM-г сонгож->Data roaming ON болгох

3. Нэгээс олон SIM-тэй бол манай SIM-г ашиглаж дата авахаар тохируулах:

-Settings->Cellular->Cellular data->Манай SIM-ийг сонгох.

4. Нэмэлт тохиргоо /Манай ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Cellular->Манай SIM-г сонгож->Network selection Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгох.

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ Data болон Data roaming-г нээсний (ON болгох) дараа интернэт үйлчилгээ идэвхижинэ.

5.Дата хэрэглээ: Хэрэглэгч өөрийн гар утаснаас дата хэрэглээгээ хянах боломжтой. -Settings->Cellular->Current Period Roaming --- таны хэрэглээ харагдана

Хийгдэх тохиргоо

Android утсанд:

 Аялалын дата симийг утсандаа хийхээс өмнө бусад симээ түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно./Заавал биш/

1. QR Код уншуулах/eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдагыг анхаарна уу/

-Settings->Connections->Sim card manager->Add eSIM /mobile plan/  гэж ороод утасны камераар QR уншуулах. Эсвэл утсандаа хадгалсан QR кодыг Gallery товчыг дарж уншуулах боломжтой.

2. Дата роуминг асаах:

-Settings->Connections->Mobile network->Data roaming 

3. Нэгээс олон симтэй бол манай симнээс дата авахаар тохируулах:

-Settings->Connections->SIM card manager ->Preferred SIM card талбараас манай симийг сонгох

4. Нэмэлт тохиргоо /Ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Connections->Mobile networks->Network operators ->Авто горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү.

Хийгдэх тохиргоо


Зурган заавар үзэх линк

https://travelsim.mn/mn/zaavar

IOS (iPhone)

-Аялалын дата SIM-ийг утсандаа хийхээс өмнө бусад SIM-үүдээ түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно.

1. Дата роуминг асаах:

-Settings->Cellular->Манай SIM-г сонгоод->Data roaming асаах (ON)

2. Нэгээс олон SIM-тэй бол манай SIM-г сонгоод тохируулах:

-Settings->Cellular->Cellular data->Манай SIM-ийг сонгох.

3. Нэмэлт тохиргоо /Ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Cellular->Манай SIM-г сонгоод->Network selection Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унтраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү..

Android

Аялалын дата SIMийг утсандаа хийхээс өмнө бусад SIMээ түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно./Заавал биш/

1. Дата роуминг асаах:

-Settings->Connections->Mobile network->Data roaming ON богох

2. Нэгээс олон SIM-тэй бол манай SIM-г тохируулах:

-Settings->Connections->SIM card manager ->Preferred SIM card талбараас манай SIM-ийг сонгох

3. Нэмэлт тохиргоо /Ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Connections->Mobile networks->Network operators ->Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү.

Манай дата SIM нь тухайн улсын олон оператор дамжиж ажилладаг тул үлдэгдэл шалгах боломжгүй. Харин та өөрийн хэрэглэсэн Дата-гаа гар утсаа ашиглан шалгах боломжтой.

IOS (iPhone)

Settings - Cellular дотор Current Period Roaming

Android

Settings - Connections- Data Usage

-Уг утга нь таны дата үлдэгдэл биш таны хэрэглэсэн дата болохыг анхаарна уу -- - Зарим улсын сүлжээний хурд өндөр байдаг тул та өөрийн гар утас дахь Дата хэрэглээгээ хянах хэсгээс аяллын турш сайн хянаж явна уу

Таны худалдаж авсан eSIM болон Биет SIM-ийн доорхи нөхцлөөр буцаалт хийх боломжтой. 

Буцаалт хийх нөхцөл 1. Хэрвээ аяллын СИМ-ийг идэвхижүүлээгүй өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхлээгүй бол 5000 төгрөгийн шимтгэл хасаж буцаана

Буцаалт хийх нөхцөл 2. Хэрвээ аяллын СИМ идэвхижсэн өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхэлсэн бөгөөд СИМ-ний хугацаа/өдөр/ дуусаагүй байх, мөн датаны 10%-иас илүү ашиглагдаагүй бол таны төлбөрийн 50%-ийг буцаана. Энэ тохиолдолд та СИМ-ний хугацаа /өдөр/ дуусахаас өмнө манай операторт wechat, viber, fb messenger-ээр онлайнаар хүсэлт явуулна. 

Буцаалт хийхгүй нөхцөл: 

1. Хэрвээ аяллын СИМ идэвхижсэн өөрөөр хэлбэл СИМ-ний хугацаа тоологдож эхэлсэн мөн датаны 10%-иас илүү нь ашиглагдсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.

2. СИМ идэвхисэн бөгөөд хугацаа тоологдож эхэлсэн, СИМ-ний үндсэн өдөр дууссан тохиолдолд. Энэ тохиолдолд та СИМ-ийг буцаах хүсэлтийг СИМ-ний өдөр дуусахаас өмнө гаргах шаардлагатай тул гадаад оронд байхдаа онлайнаар бидэнд илгээнэ үү. 

Буцаалт хийх хүсэлт явуулах. 

Буцаалтын хүсэлтийг хүлээн авах суваг: 

facebook.com/travelsim.mn сайтын messenger, viber 90088000, wechat 90088000

Буцаалтын хүсэлт хүлээн авах хугацаа: 

Та худалдан авалт хийснээс хойш календарын 15 хоногийг дотор буцаалт хийх боломжтой

Хүсэлт гарах 

- eSIM бол худалдан авсан email screen shot

- Биет СИМ бол СИМ-ний зураг

- Буцаалт хийх данс

Буцаалтын хүсэлтийг шийдвэрлэх хугацаа

Хүсэлтийг хүлээн авч таны СИМ-ний хэрэглээнээс хамаарч буцааж болох эсэхийг танд мэдэгдэх бөгөөд SIM-ний хэрэглээнээс хамаарсан буцаалтын төлбөрийг таны бүртгүүлсэн дансруу ажлын 3 хоногт багтааж шилжүүлнэ. 


Wechat:  

Wechat

+976 90088000 дугаараар холбогдох

Viber

+976 90088000 дугаараар холбогдох

Facebook

https://www.facebook.com/traveldatacard

Утас: +976 70088080

Түгээмэл асуулт

eSIM карт гэдэг нь уламжлалт биет SIM картын хөгжлийн үр дүнд бий болсон мобайл төхөөрөмж дотор суулгагдсан SIM карт бөгөөд ажиллагааны хувьд уламжлалт биет SIM карттай ажиллагаа ижил байдаг. Хэрэв таны төхөөрөмж болон үйлчилгээ үзүүлэгч оператор компани нь eSIM-н үйлчилгээг дэмждэг бол та тухайн оператор компаний "eSIM профайлыг" суулгаснаар үйлчилгээ авах боломжтой болдог. Жил ирэх тусам улам олон ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер болон төхөөрөмжүүд eSIM карт дэмждэг болж байна.


eSIM карт дэмждэг төхөөрөмжийн тусламжтайгаар та тухайн оператор компаний e-SIM-н профайлыг хялбархан суулгаж, цахим дата багцыг хэрэгтэй үедээ, зам зуур худалдаж авах боломжтой. Үүнээс гадна та олон оператор ашиглаж, ажил төрөл, аялал зугаалга г.м. өөрийн хэрэгцээнд нийцүүлэн хэд хэдэн дата багцыг нэгэн зэрэг ашиглах боломж үүсдэг. Мөн манай компаний үйлчилгээг идвэхижүүлснээр та ердийн дотоодын оператор компаний үйлчилгээтэй харьцуулахад гадаадын 160 гаруй улсад олон роуминг хийх зардлаа 90% хүртэл хэмнэх боломжтой

eSIM-ний QR кодыг аяллын цагтаа тулган авах шаардлагагүй. Таны авсан eSIM-ний QR код ирснээс хойш 21 хоногийн дотор ашиглах боломжтой тул та аяллын өдөртөө тулгахгүйгээр эрт захиалан авах нь илүү найдвартай. Мөн  таны авсан eSIM-ны өдөр тоологдохдоо тухайн улсдаа очоод QR код уншуулж eSIM үүсгэсэн цагаас эхлэдэг гэдгийг мэдэх хэрэгтэй байх.

Бидний үйлчилгээг дэлхийн 160 гаруй улсад ашиглах боломжтой. Таны сонгосон картын төрлөөс хамаарч тухайн улс орон, бүс нутагуудад өндөр хурдаар Интернэтийн үйлчилгээг ашиглаарай.

eSIM нь өөр төхөөрөмжинд  шилжүүлэн суулгах, сэргээх боломжгүй болохыг анхаарна уу. Харин суусан eSIM-г устгавал зөвхөн өмнө нь сууж байсан утсандаа л дахин суух боломжтой.

Tа өөрийн төхөөрөмжинд eSIM картны QR кодыг (интернет орчинд) уншуулж идвэхижүүлснээс хойш үйлчилгээний хугацаа эхлэхийг анхаарна уу. /QR кодыг 21 хоногийн дотор идэвхижүүлэх ёстой байдаг/

SIM картны хугацаа Улаанбаатарын цагаар тооцогдог болохыг анхаарна уу. Жишээ нь: Улаанбаатар хотын цагаас ялгаатай бүсэд (Европ г.м.) аялах тохиолдолд хэрэв та Улаанбаатарын цагаар 23 цагт eSIM картаа идэвхижүүлсэн бол 1 цагийн дараа буюу 24 цагт эхний 1 хоног дуусна гэдгийг анхаарна уу.

1.  Даатгалын гэрээ хэрхэн хүчинтэй болох вэ?

Та ДАТАСИМ худалдан авснаар танд даатгалын гэрээний форм гарч ирэх бөгөөд дээрхи формыг бөглөж илгээснээр таны майлээр даатгалын баталгаажсан гэрээ очиж таны даатгал хүчинтэй болно.

2.  Даатгал ямар хугацаанд хүчинтэй  вэ?

•  Таны сонгосон өдрөөс эхлэн таны даатгалын багцын хоногоор хүчинтэй байна.

3.  Даатгалын тохиолдол гарсан үед хэнд хандах вэ? (Гэнэтийн осол, ачаа тээш хоцрох, нислэг хойшлогдох )

•  Даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдлын үед та манай нөхөн төлбөрийн ахлах эмчтэй 9910 2513 дугаараар хандан зөвлөгөө авна уу.

4.  Нөхөн төлбөрөө хэрхэн авах вэ?

•Tа нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн health@khaandaatgal.mn -рүү илгээнэ.

5. Даатгалын гэрээг хэрхэн авах вэ?

• “Гадаадад зорчигчдын даатгал” нь даатгуулагчийн мэдээллээ бөглөсний дараа бүртгүүлсэн цахим хаягаар гадаадад зорчигчдын даатгалын гэрээ очно.